ЭМЯ: “Сонгдо” эмнэлгийн ажилтан болон бусад халдварын голомтуудаас нийт 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: “Сонгдо” эмнэлгийн ажилтан болон бусад халдварын голомтуудаас нийт 21 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр  22,993 хүнд PCR шинжилгээ хийхэд  21 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлуудын нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч бол ХӨСҮТ-ийн нэг сувилагч мөн халдвар авсан нь тогтоогдлоо. Бусад тохиолдлууд нь халдварлан гарсан багц тохиолдлуудаас үүдэлтэй бөгөөд  БГД-ийн 6-р хорооны 65, 12-р байрны 8 хүнээс, мөн “Мөнххада” компаний нэг ажилтан түүний гэр бүлийн дөрвөн хүн халдвар авсан байна.

Харин “Ачтан” эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хүмүүсийн нэг хавьтлаас халдвар илэрсэн нь “Сонгдо” эмнэлэгт ажилладаг байсан хүн тул тус эмнэлэгт хөл хорио тогтоож, бүх ажилчдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт  603 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварын тоо 931. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429 , үүнээс 896 буюу 62,7 хувь нь эдгэрсэн байна" гэж мэдээллээ. Биеийн байдал маш хүнд хоёр хүн байна.