ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 13 тохиолдол шинээр нэмэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 13 тохиолдол шинээр нэмэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 14,216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13  хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Тодруулбал, “Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна.  "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм.

Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 535 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 байгаа" гэв.