ОХУ-д коронавирусийн шинэ хувилбар бүртгэгджээ

ОХУ-д коронавирусийн шинэ хувилбар бүртгэгджээ

ОХУ-д коронавирусийн халдварын шинэ хувилбарын анхны тохиолдол Их Британиас буцаж ирсэн нэгэн орос иргэнээс илэрсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Тодруулбал, ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова “Шинэ хувилбарын халдварын тохиолдол манай улсад арванхоёрдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн, одоо өвчтөн халдваргүй болсон . Тэр үед ихээхэн түгшүүр төрүүлж байсан.  Тухайн хүний биеийн байдал сайн, ямар ч шинж тэмдэггүй байсан" хэмээн мэдэгджээ.  Түүний өгүүлснээр, ОХУ-д ашиглаж буй коронавирусийг илрүүлэх PCR тест нь халдварын шинэ хувилбарыг илрүүлэх чадвартайгаас гадна сэргийлэх чадвартай гэнэ.

Мөн өнөөдөр Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Их Британи, Өмнөд Африкт тархаж байгаагаас өөр, Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл илэрсэн тухай мэдэгдсэн бөгөөд  энэ сарын 2-ны өдөр Бразил-Японы нислэгээр ирсэн дөрвөн хүнээс тус шинэ төрлийн халдвар илэрсэн байна.

Эх сурвалж: ТАСС