Д.Трампыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Д.Трампыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Энэ сарын 7-ны өдөр АНУ-ын Капитолд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах Сенат болон Конгрессын хамтарсан хуралдааны үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээж таван хүн амиа алдсан билээ.

Уг үймээний улмаас Д.Трампыг нэр хүнд ихээхэн унаад буй. АНУ-ын Конгрессын дарга Нэнси Пелосигийн өчигдөр/2021.01.10/ хийсэн мэдэгдлээс үзвэл Ерөнхийлөгч Д.Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах талаар бэлтгэсэн тогтоолын төслийг өнөөдөр Конгресст хэлэлцэж болзошгүй байна. Хэрэв Нэнси Пелоси Д.Трампыг огцруулах шийдвэр гаргахгүй бол Төлөөлөгчдийн танхим Д.Трампын "импичмент"-ийн асуудлыг хэлэлцэж эхлэх юм.

“Импичмент” гэдэг нь АНУ-ын холбооны болон мужийн хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явц юм.

Д.Трампыг огцруулах асуудлыг Төлөөлөгчдийн танхим, Сенатын хуралдааны нийт гишүүдийн 2/3-нь дэмжсэн тохиолдолд батална. Гэсэн ч өнгөрсөн лхагва, пүрэв гаригт шилжих шөнө болсон Конгрессын хуралдаанаар Сенатын гишүүдийн илэрхийлсэн байр сууринаас харахад  Д.Трампыг огцруулахыг дэмжигчид олонх болох нь тодорхой байна.

Импчимиентийн үйл явц нэг эхэлбэл энэ удаад маш хурдан буюу ердөө 1-2 хоногийн дотор эцсийн шийдвэр гарч, Ерөнхийлөгч Д.Трампыг огцруулах магадлал нэн өндөр байгаа талаар улс төрчид онцолж байна. Хэрэв Д.Трамп хугацаанаасаа өмнө огцорвол нэгдүгээр сарын 20-ны өдөр Дэд Ерөнхийлөгч М.Пенсе дараагийн Ерөнхийлөгч Жо Байденд ажлыг нь хүлээлгэн өгөх юм.

Эх сурвалж:  WashingtonPost