Катар улсыг зорьсон жудочид, 3х3 сагсан бөмбөгийн тамирчдын хамт “Хүннү Эйр” компаний онгоцоор ирэхээр болжээ

Катар улсыг зорьсон жудочид, 3х3 сагсан бөмбөгийн тамирчдын хамт “Хүннү Эйр” компаний онгоцоор ирэхээр болжээ

Манай улсын жудо бөхийн баг тамирчид энэ сарын 8-нд Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Доха мастерс”тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон билээ.

Тус тэмцээн өнөөдөр Доха хотод албан ёсоор эхэлж буй бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг зэрэг жингийн барилдаанууд явагдах юм. Харин манай улсаас өнөөдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар зодоглох ажээ.  Тамирчдын хувьд Катар улсад очсоноосоо хойш хоёр удаа коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байна.

Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчимжиж буй ч манай улсын баг тамирчид тэмцээн, уралдаанд оролцохоор гадны улс орныг зорьсоор байна. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Саудын Арабын Жедда хотод болсон тэмцээнд амжилттай оролцсон бол, мөн монгол залуус PUBG MOBILE-ийн дэлхийн аваргад өрсөлдөхөөр өчигдөр Дубайг зорьжээ. Сонирхуулахад , 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Катар улсыг зорьсон жудочдын хамт энэ сарын 14-нд “Хүннү Эйр” компанийн онгоцоор ирэхээр болсон байна.