Ч.Ичинхоролоо: МАН Н.Дэмбэрэлээ аваач. Манайд хэрэггүй

Ч.Ичинхоролоо: МАН Н.Дэмбэрэлээ аваач. Манайд хэрэггүй

Өчигдөр /2021.01.10/  Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-д ярилцлага өгсөн. Түүнтэй МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Дэмбэрэл ярилцсан билээ. Гэтэл тус ярилцлага нь олон хүний шүүмжлэлийг дагуулж одоо ч хэл, ам тасраагүй байна.

Тухайлбал, ярилцлага авсан Н.Дэмбэрэл нь маш сул, сүүлийн хэдэн жил яригдсан ховын шинжтэй асуултуудыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас асуусан. Мөн хариултаа гүйцэд авалгүй, дараагийн асуултыг асуусан, Ерөнхийлөгч Х.Баттулга ч муу хариулсан гэж буй. Ерөөс өчигдрийн ярилцлага нь олон нийтийн анхаарал татсан оффшороос мөнгө оруулж ирсэн,  хүүхдийн фондтой холбоотой асуултад хариулт өгч чадаагүй өгөөж муутай ярилцлага болсон юм. 

Энэ нь ярилцагчийн ур чадваргүйгээс шалтгаалсан гэх шүүмжлэл байгаа юм. МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэлийн хувьд мэргэжлийн сэтгүүлч биш бөгөөд анх удаа ярилцлага хийсэн нь энэ гэх. Үүнд нь хүмүүс дургүйцэж олон нийтийн статустай МҮОНРТ-ийг нэр хүндээ өсгөх хэрэгсэл болголоо. Олон сайн сэтгүүлчтэй байж тэднийг ярилцуулсангүй гэж буй. 

Тухайлбал, МҮОНРТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Ч.Ичинхоролоо өөрийн цахим хуудаснаа "Амьдралдаа анх удаа хийж буй ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юм байх даа ЭНЭ ХҮН. МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй болсон гэж энэ хүн бодсон бололтой. МАН энэ хүнээ аваач. Манайд хэрэггүй" гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө