LIVE: "Хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол" Улаанбаатар хотоос гаргахгүй

LIVE: "Хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол" Улаанбаатар хотоос гаргахгүй

Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж буйтай холбоотойгоор иргэдийн дунд Улаанбаатар хотоос орон нутаг руу явах хөдөлгөөнийг нээнэ гэсэн ташаа ойлголт түгээд байгаа юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгсэл, малын тэжээл, хүнс, шатахуун тээврээс бусад хөдөлгөөнийг хотоос гарах, орохыг хязгаарласан хэвээр байгаа гэдгийг иргэддээ анхааруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Улаанбаатараас орон нутаг руу явах боломжгүй. Орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацсан иргэдийг гаргахгүй” гэв.