Хулгайн анчид зургаан байгаль хамгаалагчийн аминд хүрчээ

Хулгайн анчид зургаан байгаль хамгаалагчийн аминд хүрчээ

Ховордсон уулын гориллын дархан цаазат газар болох Ардчилсан Конго улсын "Вирунга" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зэвсэгт этгээдүүд зургаан байгаль хамгаалагчийн аминд хүрч, хэд хэдэн хүнийг шархдуулжээ. Одоогоор халдлага үйлдсэн этгээдүүдийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч орон нутгийн цагдаагийн албан хаагчид хулгайн анчид байсан гэж таамаглаж байна.

Конго улсад байгаль хамгаалагчдын эсрэг халдлага цөөнгүй гардаг. Тодруулбал, энэ төрлийн халдлагын золиос болж 200 гаруй байгаль хамгаалагч амиа алджээ.

“Вирунга” цэцэрлэгт хүрээлэн нь Африкийн төв хэсэгт орших ой модоор бүрхэгдсэн галт уулсын дунд оршдог бөгөөд дэлхийн нийт уулын гориллын талаас илүү хувь нь энэ бүс нутагт амьдардаг. Иймээс ч хулгайн анчид гориллыг хууль бусаар агнах гэмт хэрэг их бүртгэгддэг аж.

Эх сурвалж: Guardian