ОУОХ-ны гишүүдийн твиттер дагагчдын өрсөлдөөнд Б.Баттүшиг 21-р байранд бичигдэж байна

ОУОХ-ны гишүүдийн твиттер дагагчдын өрсөлдөөнд Б.Баттүшиг 21-р байранд бичигдэж байна

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) -ын гишүүдийн дунд явагддаг нэгэн сонирхолтой өрсөлдөөн нь шилдэг твиттерчний “титмийн” төлөөх уралдаан юм. Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрт байх ОУОХ-ны 104 гишүүнийг тветтер дагагчаар нь эрэмбэлдэг. Өмнө нь топ 20 гишүүнийг дагагчаар нь эрэмбэлдэг байсан бол энэ жил босго өндөрсөж, хоёр дахин их буюу одоо 10 мянгаас дээш дагагчтай байх шаардлага тавигддаг болжээ. Мөн топ 20 биш топ 40 дагагчтай гишүүнийг тодруулдаг болсон байна.

Тэгвэл манай улсын Олимпийн Хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг твиттер хуудаснаа 10,100 дагагчтайгаар энэхүү жагсаалтын 21-рт бичигдэж байна. Дагагчдын тоо нэмэгдэх тусам байр ахина гэсэн үг юм.

  • Харин нэгдүгээр байранд Катар улсын ОУОХ-ны гишүүн Шейх Тамим/ 405,640 дагагч/,
  • хоёрдугаар байранд АНУ дахь Саудын Арабын элчин сайд гүнж Рима бинт Бандар Аль Сауд/383,900 дагагч/,
  • гуравдугаар байранд Коста Рикагийн гишүүн Лаура Чинчилла /369,300 дагагч/ тус тус эхний гурван байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай хойд хөрш ОХУ-ын гишүүн Елена Исинбаева 85,400 дагагчтайгаар 11-р байранд бичигджээ.
Name
Country
Followers (based on readings taken on December 27)
     
1. (1) Sheikh Tamim Qatar 405,640
2. (new) Princess Reema Bandar Al-Saud Saudi Arabia 383,900
3. (2) Laura Chinchilla Costa Rica 369,300
4. (4) Erick Thohir Indonesia 220,300
5. (3) Kirsty Coventry Zimbabwe 193,400
6. (5) Tony Estanguet France 141,800
7. (6) Luís Alberto Moreno Colombia 127,600
8. (new) Sebastian Coe Britain 119,800
9. (new) Kolinda Grabar-Kitarović Croatia 114,400
10. (7) Gerardo Werthein Argentina 96,000
11. (8) Yelena Isinbaeva Russia 85,400
12. (10) Hayley Wickenheiser Canada 81,200
13. (9) Mikaela Cojuangco Jaworski Philippines 77,800
14. (11) Stefan Holm Sweden 68,100
15. (12) Sheikh Ahmad Al-Fahad Al-Sabah Kuwait 43,641
16. (13) Giovanni Malagò Italy 21,600
17. (14) Kikkan Randall United States 18,900
18. (15) Luís Mejía Oviedo Dominican Republic 13,600
19. (15) Prince Feisal Jordan 12,700
20. (17) Sergey Bubka Ukraine 10,400
21. (new) Battushig Batbold                                 Mongolia 10,100
22. (19) Sari Essayah                                             Finland 9,159
23. (18) Sarah Walker New Zealand 9,051
24. (20) Andrew Parsons Brazil 5,556
25. (21) William Blick Uganda 5,424
26. (-)   Nita Ambani India 4,613
27. (22) Britta Heidemann Germany 2,984
28. (24) Camilo Pérez López Moreira Paraguay 2,343
29. (23) Marisol Casado Spain 2,340
30. (25) Danka Bartekova Slovakia 2,111
31. (26) Guy Drut France 2,015
32. (27) Anant Singh South Africa 1,911
33. (28) James Tomkins                                       Australia 1,691
34. (29) Nicole Hoevertsz                                     Aruba 1,289
35. (30) Spyros Capralos                                     Greece 1,229
36. (31) Emma Terho                                           Finland 1,136
37. (32) Tricia Smith                                           Canada 1,063
38. (-) Tidjane Thiam                                           Cote d'Ivoire 747
39. (33) Anita DeFrantz                                       United States 563
40. (36) Narinder Dhruv Batra                             India 508

2014 оны эхээр ОУОХ-ны анхны твиттерчдийн жагсаалтыг гаргахад Кенийн холын зайн гүйгч Пол Тергат ердөө 62 дагагчтайгаар топ 20-д багтаж байжээ. Үүнээс хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээ хөгжсөөр дагагчдын тоо улам нэмэгдэж, энэ хэрээр шалгуур өндөрсөх болсон юм. Харин одоо ОУОХ-ны 104 гишүүний ес нь 100 мянга ба түүнээс дээш дагагчтай байгаа нь нэг хотын оршин суугчтай дүйцэхүйц тоо болжээ.

ОУОХ-ны одоогийн нийт гишүүдийн 37.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл дагагчдын тоогоор эрэмбэлэгдсэн топ 40 гишүүний 18 нь эмэгтэй/45 хувь/, 22 нь эрэгтэй/55 хувь/ гишүүн байна. Харин газарзүйн байдлаар нь авч үзвэл Европ тивээс-14, гишүүн Америк тивээс-11, Карибын тэнгисээс-9, Ази тивээс-4 Африк тивээс-2 гишүүн топ 40-д багтжээ.

ОУОХ-ны гишүүдийг ийн твиттер дагагчдын тоогоор нь эрэмбэлэх нь нэг талаар спортыг мэдээг олон хүнд хүргэх, нөгөө талаар нэр хүндийн илэрхийлэл болдог гэж үздэг.