МУ-ын тамирчин М.Уранцэцэг “Доха мастерс 2021” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МУ-ын тамирчин М.Уранцэцэг “Доха мастерс 2021” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Манай улсын жудо бөхийн баг тамирчид энэ сарын 8-нд Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Доха мастерс”тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон билээ.

Тус тэмцээн өчигдөр Доха хотод албан ёсоор эхэлсэн бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг зэрэг жингийн барилдаанууд явагдах юм. Харин манай улсаас өчигдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар зодоглосон. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Монгол улсын тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр "С" хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.