РОЙТЕРС: Монгол Улс Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажлыг зогсоох асуудлыг хэлэлцэж байна

РОЙТЕРС: Монгол Улс Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажлыг зогсоох асуудлыг хэлэлцэж байна

"Рио Тинто"-ийн шууд бус эзэмшлийн компани болох “Turquoise Hill Resources” компаниас даваа гарагт буюу өчигдөр /2021.01.12/ Монгол Улсын засгийн газар компаниудын бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан Оюу Толгойн зэсийн далд уурхайн өргөтгөлийн төслийг зогсоох асуудлыг хэлэлцэж байна гэж мэдэгдэв.

Улмаар “Turquoise Hill”-ийн хувьцаа эхний арилжаагаар 20% хүртэл унасан байна.

Монголын Засгийн газраас уул уурхайн хамгийн чухал төслүүдийн нэг болох далд уул уурхайн гэрээ, өргөтгөлийн ажил удаашралтай байгаа мөн асар их зардал гарч байгаа зэрэг асуудлыг бие даан шалгахыг эрмэлзэж байгаа талаараа өнгөрсөн хугацаанд илэрхийлж байсан. Рио Тинтогийн зүгээс зардал хэтрүүлсэн асуудлыг уул уурхайн хүнд хэцүү нөхцөлтэй холбон тайлбарлаж байв. Өнгөрсөн сард тус компани уг уурхайн өргөтгөлийн ажилд 6.75 тэрбум доллар шаардагдана гэж мэдэгдсэн юм. Энэ нь 2016 оны тооцооллоос 1.4 тэрбум орчим доллараар өндөр дүн аж.

Үүнд Монгол Улсын Засгийн газар дургүйцэж буйгаа илэрхийлэн “Хэрэв Оюутолгой төсөл нь тухайн улсад эдийн засгийн хувьд ашиггүй бол цаашид үргэлжлүүлж чадах эсэхийг нягталж, үнэлэх шаардлагатай гэж мэдэгдсэн" хэмээн Туркойз Хилл мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Reuters