ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрээр "Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал,

  • БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
  • БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.

Дээрх хүн бүгд ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрсан. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,456 бүртгэгдэж байна" гэв. 

Мөн сүүлийн 24 цагт 43 хүн эмнэлгээс гарчээ.