Согтуурсан үедээ байшингаа шатаасан иргэн галд өртөж амиа алджээ

Согтуурсан үедээ байшингаа шатаасан иргэн галд өртөж амиа алджээ

Хөвсгөл аймагт өнгөрсөн долоо хоногт айлын гэр шатаж 37 настай эмэгтэй,  зургаан настай хүүхдийнхээ хамтаар гал түймэрт өртөж амиа алдсан хэрэг гарсан талаар бид саяхан мэдээлсэн. Тэгвэл тус аймагт галд түймэрт өртөж, дахин амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газарт, малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 5х5 метрийн хэмжээтэй байшингаа өчигдөр /2020.01.11/ өдрийн 23:40 цагийн орчим санаатайгаар шатаасан байна. Улмаар орон нутгийн иргэд ажиллаж тус галыг унтраасан. Гэтэл харамсалтай энэ үеэр малчин Б нь галд өртөж амиа алджээ.