"Мөнгөн гүүр" эмнэлэг өнөөдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ

"Мөнгөн гүүр" эмнэлэг өнөөдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ

"Мөнгөн гүүр" эмнэлэгт Сovid-19 халдвар илэрснээр хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулалгүй, тусгаарлалт хийсэн билээ.

Харин тус эмнэлэг өнөөдрөөс үйл ажиллагаагаа нээхээр болжээ. Бүх эмч, ажилчдаа PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь сөрөг гарсан байна. Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгийн ариутгалын тасагтай хамтран халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагаагаа хэсэгчлэн нээхээр болжээ. Эхний ээлжинд, дүрс оношилгоо (KT, MRI, ЭХО рентген)-ны төв үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болсон аж.