Архи худалдахыг хориглосон захирамж цуцлагдаж эрүүлжүүлэх байрнуудын ачаалал нэмэгдэж эхэлжээ

Архи худалдахыг хориглосон захирамж цуцлагдаж эрүүлжүүлэх байрнуудын ачаалал нэмэгдэж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 22-ны A/1320 тоот захирамжаар 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдахыг хориглоод байсан. 

Тэгвэл нэгдүгээр сарын 9-ний A/06 тоот захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгосон байна. Ингэснээр 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг Нийслэлд худалдан борлуулахыг зөвшөөрчээ. Гэтэл захирамж цуцлагдсан эхний өдөр эрүүлжүүлэх байранд 200 гаруй хүн хоножээ. Тодруулбал 2020 оны нэгдүгээр сарын 10-нд 86 хүн эрүүлжүүлэгдсэн бол, өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-нд энэ тоо огцом өсч 225 болсон байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.