ВИДЕО: Эрхүү мужид газар хөдлөлтийн улмаас хана тааз чичирч, барилгуудын хана цуурчээ

ВИДЕО: Эрхүү мужид газар хөдлөлтийн улмаас хана тааз чичирч, барилгуудын хана цуурчээ

Өнөөдөр өглөө Орос-Монголын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь онцлох үйл явдал болж байна. Газар хөдлөлт манай улсын Хөвсгөл аймгийн Ханх сум, ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү орчмоор хүчтэй мэдрэгджээ.

Энэ талаар ОХУ-ын “Риа-Новости” агентлагийн мэдээлснээр, “Монгол Улсад 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж тус улсын Онцгой Байдлын яамнаас мэдээллээ.

Харин Эрхүү мужид таван балл хүртэл хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, хана тааз чичирч, барилгуудын хана цуурсан байна. Улмаар Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев нийгмийн байгууламж, орон сууцны барилга байгууламжид шалгалт хийхийг даалгасан бөгөөд одоогоор хохирол бүртгэгдээгүй байна” гэжээ. Мөн газар хөдлөлтийн үеийн дүрс бичлэгүүдийг иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Эх сурвалж: Риа-Новости, Лента