Ц.Цогтбаатар эхний тойрогтоо цэвэр ялалт байгууллаа

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо цэвэр ялалт байгууллаа

Манай улсын жудо бөхийн баг тамирчид энэ сарын 8-нд Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Доха мастерс” тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон билээ. Тэгвэл өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр үргэлжилж байна.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Азийн аварга Ц.Цогтбаатар Германы бөхийг цэвэр яллаа. Харин дараагийн тойрогт Узбекстаны бөх Х.Тураевтай барилдана.

Уг тэмцээн нь Олимпийн оноо олгохоос гадна оролцож буй тамирчид өндөр зэрэглэлийнх буюу жин тус бүрийн чансааны шилдэг 32 тамирчид оролцдог тул Олимп дөхсөн энэ үед оролцож буй тамирчдын хувьд маш их үр өгөөжтэй тэмцээн болж зохиогдох болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

“Doha-2021 World Masters” тэмцээний 2 дахь өдрийн финалын барилдааныг 20:45 цагаас SPS national, С1 телевизүүдээр үзэх боломжтой.