ТЭД БИДНИЙ ТУХАЙ: "Рио Тинто" Монголын Засгийн газартай хамтран ажиллахаа амлав

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: "Рио Тинто" Монголын Засгийн газартай хамтран ажиллахаа амлав

Монгол Улсын Засгийн газар /2021.01.11/ “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсан гэх мэт шалтгааны улмаас үйл ажиллагааг нь зогсоох талаар "Рио Тинто" болон Канадын "Туркойз хилл ресурс" компаниудад мэдэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл “Рио-Тинто” компани үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч, хурдан шуурхай ажиллахаа мэдэгдсэн талаар гадаадын хэвлэлүүд онцолжээ.

Тодруулбал, гадаадын хэвлэлүүдэд "Монгол Улсын Засгийн газар Рио-Тинтод Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, эдийн засагт нь үр өгөөж өгөхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Харин “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаушольм Оюу толгойн зэс-алтны уурхайн 8.7 тэрбум долларын өртөг бүхий төсөлтэй холбоотой үүсээд буй маргааныг шийдэхийн тулд Монголын засгийн газартай харилцаа холбоогоо бэхжүүлж, хурдан ажилана гэдгээ мэдэгдлээ. 

Өмнө нь Рио Тинто-ийн санхүү хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ноён Стаушолм өнгөрсөн 12-р сард уул уурхайн аварга компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон билээ. Оюу толгойтой холбоотой үүссэн  асуудал ноён Стаушолмын хувьд эртнээс сорилт болсоор ирсэн.

Монгол Улсын хувьд Оюу Толгой уурхай нь гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд дотоодын олон мянган иргэнийг ажлын байраар хангадаг.

Харин “Рио Тинто” компанийн хувьд урт хугацааны өсөлтийг тодорхойлох маш чухал төсөл юм. Тус компани өргөтгөлийн ажлыг хийж дууссанаар орлогынхоо 80 гаруй хувийг бүрдүүлдэг төмрийн хүдрээс гадна өөр төрлийн ашигт малтмалыг олборлох боломжтой болно.

Рио Тинтогийн шууд бус эзэмшлийн компани болох Туркойз Хилл Ресурс "Оюу толгой төслөөс үүдэлтэй эдийн засгийн үр ашгийг тодорхойлох асуудлыг Монголын засгийн газар болон Рио Тинто компанитай "нэн даруй хамтарч ажиллах" үүрэг хүлээж буйгаа мэдэгдээд байна.

Эндээс харахад Рио төслийн дараагийн шатны бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд Монголын засгийн газартай хамтран ажиллахаа амлаж байна. Харин “Morgan Stanley”-ийн шинжээч Ален Габриэл “Оюу толгойн гэрээг дахин хэлэлцэх нь төслийн цаг хугацаа, төсөвтэй холбоотой эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

Монголын говь дахь Оюу толгойн орд бол дэлхийн хамгийн алдартай зэс, алтны ордуудын нэг юм. Монголын засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг бол  "Turquoise Hill Resources" 66 хувийг эзэмшдэг. Ямарай ч Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудал хэрхэх эсэх нь талуудын хэлэлцээр, хамтын ажиллагаагаас шалтгаалах нь тодорхой юм. 

Эх сурвалж: TheSydneyMorningHerald, FinancialTimes