ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь

  • Ачтан эмнэлгийн, тусгаарлалтад байсан НЭГ эмч,
  • БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал ГУРВАН гэр бүлийн 7 хүн,
  • Батлагдсансан тохиолдлын хөрш НЭГ хүн,
  • БЗД-ийн 17-р хорооны хавьтал болж халдвар авсан НЭГ хүний хөрш, гэр бүлийн 4 хүнээс илэрлээ" гэв. 

Харин орон нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1469-д хүрсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 969/61,9 хувь/ хүн эдгэрчээ.