Нийслэлд гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 32 байршил байдаг гэв

Нийслэлд гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 32 байршил байдаг гэв

Өчигдөр  ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн болзошгүй гамшгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх 32 байршил байдаг талаар мэдээлжээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын есөн дүүрэгт 193 талбайг түр цуглах талбай болгон тэмдэгжүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд хоргодох байр буюу нүүлгэн шилжүүлэх 32 байршил бэлдсэн байдаг.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг. 17 байгууллагын төлөөлөл багтсан уг зөвлөл жил бүр төлөвлөгөөгөө гарган, Шадар сайдаар батлуулж, улирал бүр хуралдан хэрэгжилтийн талаар хэлэлцдэг. 21 аймагт ийм зөвлөл бий. Зөвлөлүүд аймгуудынхаа Онцгой комиссынхоо шийдвэртэй уялдуулж, түр цуглах талбай, нүүлгэн шилжүүлэх байраа бэлдсэн байдаг" гэж мэдээлжээ.