Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан обьектын хаалгыг хүчээр онгойлгожээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан обьектын хаалгыг хүчээр онгойлгожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул хаалга онгойлгох тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 01.12-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9 км зам туулан очиход тус байрны иргэн Т/54 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.