“АН-ын тамгыг Ц.Туваанд хэрэглүүлэх боломжгүй” гэж УБЕГ-аас мэдэгджээ

“АН-ын тамгыг Ц.Туваанд хэрэглүүлэх боломжгүй” гэж УБЕГ-аас мэдэгджээ

С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгох Улсын байцаагчийн дүгнэлт гарч, улмаар АН-ын тамга 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байдаг. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан УБЕГ-т хандаж “1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлтийг цуцлуулах” тухай гомдол гаргасан бололтой. 

Иймд УБЕГ-аас “С.Эрдэнийг намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сард бүртгэсэн гэсэн мэдээллийг үндэслэн АН-ын тамга, тэмдгийн хяналтын дугаар /1117237845/-ыг хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6030 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож, тамга, тэмдгийн хяналтын дугаар /9020120477/-аар дахин олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.