Жэк Ма алга болсон нь түгшүүр төрүүлж байна гэв

Жэк Ма алга болсон нь түгшүүр төрүүлж байна гэв

БНХАУ-ын  тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш хэдэн сар харагдахгүй, алга болсныг олон улсын хэвлэлүүд анзаарч, энэ талаар мэдээллэж эхэлсэн билээ.

Тэгвэл энэ талаар Европын парламентын дэд дарга, Германы Чөлөөт ардчилсан намын дэд дарга Никола Бер дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны компани болох “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма алга болсон гэх цуу яриа гарсантай холбогдуулан түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Alibaba” компанийг үндэслэгч Жэк Ма алга болсон нь бид бүхний хувьд ноцтой түгшүүр төрүүлэх шалтгаан болох ёстой" гэж тэрбээр "Funke" медиа группт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилснийхээ дараа эрх баригчдаас таагүй үгс сонсч дарамтанд орсоор байсан юм. Тэрбээр Шанхайд илтгэл тавихдаа улсын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьжээ. Ингээд долоо хоногийн дараа Жэк Ма олны нүдэнд огт харагдалгүй алга болжээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө