Санамсаргүй байдлаар нуурын маш өвөрмөц дүр зургийг олж нээжээ

Санамсаргүй байдлаар нуурын маш өвөрмөц дүр зургийг олж нээжээ

Австралийн хойд эрэгт орших Какора хэмээх нуурын орчимд гэрэл зурагчин Дерри Морони тун сонирхолтой зүйлийг илрүүлжээ. Тодруулбал, нуурын хөрсөнд модтой адилхан дүрс үүссэнийг санамсаргүй байдлаар гэрэл зурганд буулгасан байна.

Нуурт тогтсон газрын судал байнга өөрчлөгддөг учраас Мороней 14 хоног тутамд очиж зураг авдаг болжээ. Энэ удаа нуур орчмоор хэд хоног шуурсны дараа ирэхэд ийм мод хэлбэрийн хээ үүссэнийг дроноор мэджээ.

Энэ талаар Дерри Морони “Нуурын ойролцоо ургасан цайны модны тос нуурын усанд ууссанаар өвөрмөц дүр зургуудыг бүтээдэг. Энэ зургийг харсан хэн ч жинхэнэ гэж бодохгүй байх” гэжээ.

Дерри уг зургуудаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, маш олон хүний хандалтыг авчээ. Түүний дараагийн зургуудыг тэсэн  ядан хүлээж буй хүн ч их болсон тухай тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө