Бельгийн эзэн хааны машин руу жагсагчид халджээ

Бельгийн эзэн хааны машин руу жагсагчид халджээ

Өнгөрсөн бямба гарагт /2021.01.09/ Бельги улсын хамгийн том хот болох Брюссельд коронавирусийн хөл хорионы дэглэмийг зөрсөн 23 настай эрэгтэй цагдаа нарт баривчлагдаж, удалгүй нас барсан юм. Энэ хэрэг Бельги даяар иргэдийн уур бухимдлыг хүргэж, өчигдөр/2021.01.13/ тус хотод 500 гаруй хүн оролцсон үймээн дэгджээ. Уурлаж бухимдсан иргэд цагдаагийн хэд хэдэн оффисыг шатааж, гудамжуудыг сүйтгэсэн байна.

Филипп хааны машиныг цагдаа нар хамгаалалтад авч буй нь

Энэ үеэр Бельгийн Филипп хаан ордон руугаа явж байсан бөгөөд эсэргүүцэгчид түүний машин руу дайрчээ. Үүний улмаас цагдаагийн дөрвөн офицер гэмтэж, хэдэн арван хүнийг баривчилсан байна.

Нас барсан 23 настай залуугийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цагдаа, хяналтын байгууллага мөрдөн байцаалт эхлүүлсэн гэж Брюссель хотын прокурорын газраас мэдээлжээ.  Бельгийн Дотоод хэргийн сайд Аннлис Верлинден үймээнийг илт буруушааж, “Бид хохирогчийн үхэлд цагдаа нар буруутай эсэхийг олж тогтоон шаардлагатай арга хэмжээг авна. Гэхдээ өнөөдөр бидэнд ийм хүчирхийллийг өдөөх хэрэг огтоос байхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө