ВИДЕО: “Тикток” дээр бичлэг байрлуулсан хэмээн шийтгэгдсэн хоёр эмэгтэйн ялыг хүчингүй болгожээ

ВИДЕО: “Тикток” дээр бичлэг байрлуулсан хэмээн шийтгэгдсэн хоёр эмэгтэйн ялыг хүчингүй болгожээ

Египетийн шүүх өнгөрсөн онд ТикТок дээр "ёс зүйгүй бичлэг" байрлуулсан хэргээр ял шийтгэгдсэн хоёр эмэгтэйн хорих ялыг хүчингүй болгожээ. Мавада аль-Адхам, Ханейн Хоссам нар бүжиглэж буй бичлэгээ байрлуулсны улмаас хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн таван залуу эмэгтэйн тоонд багтсан бөгөөд тэдэнд мөн 20,000 долларын торгууль ногдуулаад байсан юм.

Египетийн шүүхээс тус бүсгүйчүүдийг биеэ зохисгүй авч явж, "гэр бүлийн үнэт зүйлийг зөрчсөн" хэмээн шийтгэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх энэ хатуу шийтгэлийг цуцалсан бөгөөд мөн л ижил хэргээр шийтгүүлсэн гурваны хүний ялын тогтоолыг хүчингүй болгосон талаар олон улс мэдээлжээ. Олон нийтийн сүлжээнд хэдэн сая дагагчтай Тик Ток хэрэглэгч хоёр бүсгүйг баривчилсан нь Египт даяар иргэдийн анхаарлыг татаж, тус  эмэгтэйчүүд нь "ТикТокийн охид" нэртэй болжээ.

Египтэд 2018 онд интернэт дэх гэмт хэрэгтэй тэмцэх хууль хүчин төгөлдөр болсон юм. Ингэснээр алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгоор эрх баригчид вэб сайтуудад цензур тавих ихээхэн эрх мэдэлтэй болсон. Ингээд ердөө 2020 онд гэхэд л нийтдээ 500 сайтыг хааж байжээ. Хуулинд зааснаар, аюул заналаас гадна  "гэр бүлийн үнэт зүйлс, Египетийн нийгмийн дэмждэг үнэт зүйлсийг" зөрчсөн гэж үзсэн бол буруутай этгээдийг зургаан сараас доошгүй хугацаагаар хорих, 3000 ам.долларын торгууль төлөх шийтгэл ноогдуулах аж.

Эх сурвалж: BBC 




Өнөөдөр бич өдөр

20 минутын өмнө