Жое Байдены гэр бүл Цагаан ордонд 500 мянган долларын өртөгөөр засвар, үйлчилгээ хийнэ гэв

Жое Байдены гэр бүл Цагаан ордонд 500 мянган долларын өртөгөөр засвар, үйлчилгээ хийнэ гэв

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жое Байдены гэр бүл Цагаан ордонд төвхнөхийн өмнө шинэ тэргүүн хатагтай ирээдүйн гэртээ 500,000 долларын өртөгөөр засвар, үйлчилгээ хийлгэхээр болжээ.

Тодруулбал, “TMZ” хэвлэлийн олж авсан холбооны зарлагын тухай баримтад Цагаан ордны хоёрдугаар давхрын ариун цэврийн өрөөнүүдийн засварт 1,2 сая гаруй доллар зарцуулна гэсэн байжээ. Өнгөрсөн хугацаанд Цагаан ордонд амьдарч байсан Трамп болон түүний ойр дотны 53 хүн коронавирусийн халдвараар өвчилж байсан тул сайтар ариутгал, цэвэрлэгээ хийх нь чухал гэж үзжээ. Энэ жил Байдены баг цэвэрлэгээний ихэнх хэсгийг гадны компаниудыг хөлслөн хийлгэж байгаа аж.   “2021 оны нээлтийн цэвэрлэгээ” гэж нэрлэгдэх гэрээнд хивсний цэвэрлэгээний ажил 44.038 доллар, зүүн ба баруун жигүүрт хөшиг цэвэрлэх өртөг 29.523 доллар тусгагдсан гэж CNN мэдээлжээ.

Мөн Цагаан ордон 132 өрөө, 147 цонх, 35 угаалгын өрөө, 16 унтлагын өрөөтэй тул маш их ажил байна хэмээн албаны хүмүүс мэдэгдээд байна.

Өмнө нь мөн Hello! сэтгүүлийн мэдээлсэн Цагаан ордны 132 тасалгааны хивсийг 44 мянган доллараар цэвэрлэх мөнгө энэ төсөвт орсон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ ариун цэврийн өрөөнүүдийг засварлах энэ мөнгө нь өмнөх ерөнхийлөгч Трамп, Меланья хоёр ордонд ирээд зарцуулсан мөнгөнөөс бага гэнэ. Харин Барак Мишель Обама нар Цагаан ордонд амьдрах найман жилийн хугацаандаа байрны засварт 1,75 сая доллар зарцуулж байжээ. Трамп 1-р сарын 20-нд болох Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж, 1869 оноос хойш залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан анхны ерөнхийлөгч болоод буй юм.

Эх сурвалж: National post




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө