Мутацид орсон коронавирус АНУ-д давамгайлах шинжтэй байгааг анхааруулав

Мутацид орсон коронавирус АНУ-д давамгайлах шинжтэй байгааг анхааруулав

Их Британид анх илэрсэн коронавирусийн халдварлах чадвар өндөр шинэ хувилбар ирэх гуравдугаар сард АНУ-д давамгайлах магадлал өндөр байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдлээ. Өчигдөр/2021.01.15/ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) ирэх долоо хоногт шинэ хувилбар "хурдацтай өсөх" болно гэж анхааруулсан байна.

Түүнчлэн ийм огцом өсөлт нь Ковидын давлагаанд аль хэдийн нэрвэгдсэн эрүүл мэндийн системийг улам доройтуулж болзошгүй талаар хэлжээ.

Энэхүү сэрэмжлүүлгийг тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх Жо Байден иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөгөө танилцуулах үеэр хүргэсэн аж. Жо Байден засгийн эрхэнд гарсан эхний 100 хоногт багтаан 100 сая Америкчуудыг вакцинжуулах зорилго тавиад буй. Америк даяар өнгөрсөн 12 дугаар сард бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Албан ёсны мэдээллээс харахад одоогоор 12.2 сая хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Гэсэн ч энэ тоог Жо Байден хангалтгүй байна гэж шүүмжилжээ. АНУ-д өнөөдрийн байдлаар нийт 23,5 сая коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдэж халдварын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. 

Эх сурвалж: CNN