Өмгөөлөгч өвдсөн бус Ж.Эрдэнэбат нар суллагдахын тулд Шүүхийн хууль батлагдахыг хүлээж байв уу

Өмгөөлөгч өвдсөн бус Ж.Эрдэнэбат нар суллагдахын тулд Шүүхийн хууль батлагдахыг хүлээж байв уу

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх энэ сарын 08-ны өдөр хэлэлцэнэ гэж товлоод байсан ч, өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч хуралдааныг хойшлуулаад байсан юм. 

-УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС, ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМААС ШҮҮГЧИД ХАРААТ БОЛЧХОВ УУ-

Гэтэл тус хуралд энэ долоо хоногийн Баасан гараг /2020.11.15/-т УИХ-ын хурлаар “Шүүхийн тухай хууль” батлагдсаны дараахан хуралдаж, Ж.Эрдэнэбат нарт оноосон “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэсэн юм. Учир нь Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан юм.

Сонирхуулахад, Ж.Эрдэнэбатын шүүх хурлын өмнөхөн батлагдсан Шүүхийн тухай хуулиар “Шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын хороо ажилладаг болж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг шүүгч нар дотроосоо тавыг УИХ-аар сонсгол хийж сонгон шалгаруулдаг болсон зэрэг томоохон өөрчлөлтүүд орсон юм. 

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛД “ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАД ДАВУУ БАЙДАЛ 
БИЙ БОЛГОХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ НОТЛОГДСОН” ГЭЖЭЭ-

Хэргийг тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэдэг. Тодруулбал, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр-2” нэртэй .... тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна. Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/69 хувийн харьцаатай эзэмшдэг аж. 

Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан гэдэг. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан. Гэрчилгээ авснаас хойш гурван сарын дараа ийнхүү зарагдсан байдаг.

Гэвч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин зургаан сарын дараа /2018.07.05/ зарсан. Ингэхдээ Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө нэг сая төгрөгөөр зарсан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд, “Улсын Их хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Засгийн газрын 256 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт авсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууны хилийн заагт давхцалтай тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо стратегийн ач холбогдол бүхий орд газрын талбай үнэлгээг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын босго үнэ буюу 1 га талбайг 4500 төгрөгөөр бодож нийт 6,587,190 төгрөгөөр үнэлж “Элбэг-Орд” ХХК-д олгуулах, нөхөх олговор олгохдоо 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд орсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай дээрх асуудал огт хамааралгүй журмыг үндэслэл болгосон улмаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувь, өөрөө 31 хувь эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, найз нөхдийн хамааралтай “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шинээр үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлэн, тухайн талбайгаас гарсан ашигт малтмалыг хувааж авахаар тохиролцож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэсэн байдаг.

Ж.Эрдэнэбатын "УИХ-ын гишүүний үнэмлэх"

-Ж.ЭРДЭНЭБАТАД “УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ҮНЭМЛЭХ” ОЛГОЖЭЭ-

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үеэр нь хуулийн байгууллагаас саатуулсан юм. Иймд түүний “Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх”-нд нь халдаж байна гэж зарим эх сурвалжууд шүүмжилж байсан юм. Харин сонгуулийн санал хураалт өндөрлөхөд, Ж.Эрдэнэбат сонгогчдын олонхийн саналыг авч, УИХ-д суух болзлоо хангасан юм. Гэсэн хэдий ч түүнийг өнөөдрийг хүртэл хорьж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон юм. Харин түүнд Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын гишүүний үнэмлэх”-ийг нь олгосон байдаг билээ.