ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн мутацид орсон шинэ төрлийг илрүүлэх оношлуур бүтээжээ

ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн мутацид орсон шинэ төрлийг илрүүлэх оношлуур бүтээжээ

ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд Их Британиас гаралтай коронавирусийн мутацид орсон шинэ төрлийг илрүүлэх оношлуур бүтээжээ. Тус оношлуур нь шинжилгээ авснаас хойш мутацийг 1 цаг 30 минутын дараа бүрэн тогтоодог байна. 

Ажиллах горимын хувьд коронавирусийг энгийн болон мутацид орсон гэж хоёр ангилах бөгөөд одоогоор хэрэглээнд нэвтрүүлээгүй байгаа ч туршилт амжилттай дуусаж байгаа тул тун удахгүй патентаа авна хэмээн мэдээлсэн байна. Ингэснээр зөвхөн мутацийг оношлох зорилгоор бүтээгдсэн дэлхийн анхны технологи болж байна. 

Их Британиас гаралтай коронавирусийн шинэ төрөл нь Их Британи, Өмнөд Африк, АНУ, ОХУ, Япон, Дани, Нидерланд тэргүүтэй хэд хэдэн оронд бүртгэгдээд буй. Уг мутацид бүрэн судалгаа хийгдэж дуусаагүй байгаа ч “халдварлах чадвар илүү өндөр” хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм. Мөн эрдэмтэд шинээр бүтээгдэж буй вакцинууд уг мутацид үйлчлэх эсэхийг судалж байна. Өнгөрсөн долоо хононгт Америк, Германы Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцин коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарт үйлчилсэн нь лабораторийн судалгаагаар тогтоосон талаар CNN агентлаг мэдээлсэн юм. Гэхдээ энэ нь мөн л бүрэн батлагдаагүй судалгааны шатандаа явж байна.

Эх сурвалж: Риановости