А.Навальныйг эх орондоо ирсэн даруйд нь баривчиллаа

А.Навальныйг эх орондоо ирсэн даруйд нь баривчиллаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германд таван сарын турш эмчлүүлснийхээ дараа өнөөдөр орон нутгийн цагаар 19.57 минутад эх орондоо иржээ/Улаанбаатарын цагаар 00.00 цагийн үед/. Төлөвлөгөө ёсоор түүний сууж явсан “Ялалт” онгоц ОХУ-ын  Внуково хотод газардах байсан ч чиглэлээ өөрчилж “Шереметьево” нисэх онгоцны буудалд газардсан байна.

Үүний дараа Москва дахь Холбооны Шийтгэлийн албаны шуурхай удирдлагын газрын эрэн сурвалжлах ажилтнууд түүнийг шуурхай баривчилжээ. Тус албанаас гаргасан албан ёсны мэдээлэлд “А.Навальныйд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх тогтооно, үүнээс өмнө түүнийг цагдан хорих болно” гэжээ. 

-А.НАВАЛЬНЫЙГ ДЭМЖИГЧИД БОЛОН НАМЫН НӨХДИЙГ НЬ БАРИВЧЛАВ-

Хэдийгээр онгоц төлөвлөгөөт газраа буугаагүй ч  80 гаруй дэмжигч нь түүнийг угтан авсан байна. Онгоцны чиглэл 19:37, 19:54, 20:02 цагуудад байнга өөрчлөгдөж байжээ. Гэсэн ч түүний дэмжигчид нь “Flightradar” системээр нисэх онгоцны чиглэлийг олсон байна. Өчигдөр ОХУ-ын Прокурорын газраас цар тахалтай холбоотойгоор А.Навальныйгийн дэмжигчдийг Внуково хотод цуглахыг хориглож байсан юм. Улмаар Санкт-Петербургаас тус хот руу нисэх гэж байсан хүмүүсийг хүртэл баривчилжээ.

Гэсэн ч энэ нь түүнийг дэмжигчдэд нөлөөлсөнгүй. А.Навальныйг онгоцноосоо буух үед дэмжигчид нь “бидний удирдагч эргэн ирлээ”, “шударга ёс ялна”, “ура” гэх мэт үгсийг бичсэн самбарыг барьсан байв. 

"Внуково" хотын онгоцны буудал

Харин Внуково хотод баривчлах үйл ажиллагаа Навальный ирэхээс өмнө эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, түүний намын нөхдийг хамгийн түрүүнд баривчилсан бөгөөд үүнд Любовь Собол, Руслан Шаведдинов, Алексей Навальныйгийн ах Олег, "Новая газета" -гийн сурвалжлагч Влад Докшин, идэвхтэн Константин Котов нар байжээ. Орон нутгийн цагаар оройн 19.00 цагт цаглаа нар Внуковогоос хүмүүсийг хүчээр шахаж эхэлсэн бөгөөд тухайн үед нисэх онгоцны буудал дотор 500 орчим хүн байжээ. Цагдаа нар эхэндээ чанга яригчаар “онгоцны буудал руу зөвхөн нислэгийн тийзтэй хүн л орно” хэмээн зарласан байна. Гэтэл цугларсан олон цагдаа нарыг фашистууд гэж дуудан, "Ичгүүр", "Путиныг огцруул" хэмээн орилжээ. Үүний дараа баривчлах үйл ажиллагааг эхэлж 50 гаруй хүнийг саатуулжээ. 

Внуково хотын онгоцны буудал дээр А.Навальныйгийн дэмжигчдийг баривчилж буй нь

Харин Шереметьевод Внуковогийнхоос хамаагүй нам гүм байв. А.Навальный онгоцны буудлаас гарсныхаа дараа сэтгүүлчдэд “Орост эргэж ирэх эсвэл эргэж ирэхгүй байх нь миний сонголт гэж би хэлж чадахгүй. Герман бол маш сайхан орон. Гэхдээ сүүлийн таван сарын хамгийн сайхан өдөр нь өнөөдөр буюу гэртээ ирсэн өдөр минь байлаа. Би эх орондоо ирлээ, гэхдээ айхгүй байна. Миний зөв гэдгийг би мэдэж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр өөрт нь холбогдох эрүүгийн хэргүүд бүгд зохиомол гэдгийг онцолсон байна.

Үүний дараа паспортын хяналтын цэг дээр цагдаагийн албан хаагчид Навальныйг баривчилжээ. А.Навальныйгийн өмгөөлөгч хэсэг хугацаанд маргалдсан боловч эцэст нь тэр цагдаа нартай хамт явжээ. 

А.Навальный 2014 онд Авилгатай тэмцэх сангаас 4,8 сая долларыг завшсан хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийн шүүн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан юм.Тиймээс ОХУ-ын хуулийн байгууллага А.Навальныйг нэн даруй эх орондоо ирэхийг шаардсан. Үүгээр ч зогсохгүй дээд шүүхээс түүнд 10 гаруй жилийн хорих ял оноож магадгүй хэмээн өмнө нь Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байв.  

Эх сурвалж: NewYorkTimes, Rbc