ЭМЯ: "Монос эмийн сангаар үйлчлүүлсэн иргэд болон БЗД-ийн иргэдээс 9 тохиолдол шинээр илэрлээ

ЭМЯ: "Монос эмийн сангаар үйлчлүүлсэн иргэд болон БЗД-ийн иргэдээс 9 тохиолдол шинээр илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан байна. Тодруулбал,

  • Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс болон нийт 4 хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
  • Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө