УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 20-ны өдөр буюу лхагва гаригт завсарлуулна гэж албаныхан мэдэгдэв. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хуулийн төслүүдийг эцэслэж, батлаж амжихгүй бол хоёр хоног хойш сунгаж энэ сарын 22-ны өдөр ч завсарлуулж магадгүй аж. 

Энэ удаагийн намрын чуулганы хуралдаан 2020.10.05-ны өдөр эхэлсэн бөгөөд 80 хоног хуралдсан учраас ийнхүү завсарлаж байгаа гэв. Намрын чуулганаар Шүүхийн хуулийг өөрчилж эцэслэн баталсан нь хамгийн чухал ажил болсон гэж үзэж байгаа аж.