Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагч руу хутга барин дайрчээ

Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагч руу хутга барин дайрчээ

Баянхонгор аймагт цагдаагийн алба хаагчийг сүрдүүлж, хутга барин ална хэмээн дайрсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, 2020.01.16-нд 38 настай “Б” нь архидан согтуурсан үедээ автомашин жолоодож явсан зөрчлийг нь саатуулсан цагдаагийн алба хаагч болох 28 настай “Л” рүү хутга барин, ална хэмээн дайрсан байна. Тухайн этгээд нь нүүрэндээ  битүү маск зүүж, зүсээ халхалсан байсан бөгөөд хэлтэстээ авчран шалгахад 38 настай Б байсан нь тогтоогджээ. Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.