Өмнөд Солонгост дөнгөж төрсөн нярай хүүхдээ цонхоор шидсэн эмэгтэйг баривчилжээ

Өмнөд Солонгост дөнгөж төрсөн нярай хүүхдээ цонхоор шидсэн эмэгтэйг баривчилжээ

БНСУ-ын Кёнги мужийн Гоян хотын оршин суугч 20 гаруй насны эмэгтэйг дөнгөж төрсөн нярай хүүхдээ хаяж, амь насыг нь хохироосон хэргээр баривчилжээ. Сэжигтэн бүсгүй өнгөрсөн бямба гарагт /2021.01.16/ Гоянг дахь гэрийнхээ угаалгын өрөөнд амаржсаныхаа дараа хүүхдээ цонхоор нарийхан гудамж руу гаргаж шидсэн байна. Улмаар хүйтэйгээ холбогдсон байдалтай олдсон нярайн цогцсоыг хөршүүд нь олж цагдаад мэдэгджээ.

Цагдаагийн албан хаагчид хоёр цагийн турш хяналтын камерын бичлэгийг шүүж сэжигтнийг гэрийнхэн нь ойролцоогоос баривчилсан байна. Дараа нь анхан шатны мөрдөн байцаалтыг хийсний дараа түүний бие нь муудсан тул эмнэлэгт шилжүүлжээ.

Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодруулахаар эмэгтэйг үргэлжлүүлэн байцаах юм. Нярайн нас баралтын нарийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийх бөгөөд өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний албанд шилжүүлэх аж.

Эх сурвалж: Koreatimes