ШУУРХАЙ МЭДЭЭ: БНСУ-аас иргэдээ татах чиглэлийг Шадар сайд өгчээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: БНСУ-аас иргэдээ татах чиглэлийг Шадар сайд өгчээ

Манай улсад хөл хорио тогтоосон тул эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тээвэрлэх тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаанд зогсоогоод байсан билээ. Иймд БНСУ зэрэг орнуудад гацсан монголчуудын нөхцөл байдал улам хүндэрсэн талаар мэдээлэл тасрахгүй байв. 

Харин энэ хугацаанд МИАТ-ын карго нислэгт багтаж, зарим албан тушаалтнууд ирсэн нь иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байсан юм.

Тэгвэл БНСУ зэрэг орнуудад гацсан иргэдээ авах нислэгийн хуваарь гарч, тусгаарлах байрнуудыг бэлдсэн талаар Засгийн газрын ОНХМХ-ын дарга Ганзориг мэдэгдлээ. Тэрээр “Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татна. Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-с 2 удаагийн нислэгээр иргэдээ татна. 2-р сараас эхлэн тогтмол чартеруудаар гадаад улсуудаас ирэх иргэдээ авахаар тусгаарлах байруудыг бэлдсэн” гэж мэдэгдлээ.