ОХУ-ын хүсэлтээр Монголын “Эгийн гол”-ын цахилгаан станцын санхүүг БНХАУ зогсоосон байжээ

ОХУ-ын хүсэлтээр Монголын “Эгийн гол”-ын цахилгаан станцын санхүүг БНХАУ зогсоосон байжээ

Манай улс цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломж бий. Учир нь Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор энэ бүх боломж бий болж, цаашлаад цахилгаанаа экспортолно гэдэг. 

Иймд 2013 онд Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажил эхэлсэн ч, тодорхой бус шалтгааны улмаас энэ төсөл зогссон юм. Тэгвэл төслийн удирдагч асан Д.Одхүү саяхан ярилцлага өгөх үеэрээ “БНХАУ-тай тэрбум ам.долларын хэлэлцээр хийгээд, Засгийн газар, УИХ-аар орж батлагдаад байтал гэнэт зогссон. Гэтэл ОХУ-аас байгаль нуурт хортой гэсэн дүгнэлтээ Монгол Улсыг алгасаад БНХАУ-ын талд тавиад зогсоосон байсан” хэмээн мэдээлжээ.