Сонгинохайрхан дүүргийн дайчилгааны багийн эмч, сувилагч хоёр коронавирусийн халдвар авчээ

Сонгинохайрхан дүүргийн дайчилгааны багийн эмч, сувилагч хоёр коронавирусийн халдвар авчээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хаалгаа барьж, өвчтөн хүлээж авахгүй байна гэсэн мэдээлэл тараад байсан. Тэгвэл тус эмнэлгээс дайчилгааны багт ажиллаж байсан хоёр эмч, сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Сонгинохайрхан дүүргийн шуурхай хариу арга хэмжээний дайчилгаанд явдаг эмч, сувилагч хоёр халдвар авсан нь баасан гаригт батлагдсан. Батлагдсан тохиолдлуудыг яаралтай тусгаарлах үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн гурван баг, Шуурхай хариу арга хэмжээний хоёр баг гээд нийт таван баг зохион байгуулдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд эмч, сувилагчдыг дайчилгаанд авч явдаг. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өмнө нь халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 болоод буй.

Тиймээс иргэдийг эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ яаран очихгүй байх, эхлээд утсаар холбогдон заавар, зөвлөмж авахыг анхааруулж байна.