ТЭД БИДНИЙ ТУХАЙ: "Оюутолгойд БНХАУ, ОХУ-ыг оролцуулж магадгүй" гэж шинжээчид үзэж байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: "Оюутолгойд БНХАУ, ОХУ-ыг оролцуулж магадгүй" гэж шинжээчид үзэж байна

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн уул уурхайн салбарт Оюу толгойтой холбоотой асуудал нэлээдгүй яригдлаа. Тодруулбал, Монгол Улс Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотой нэгэн нийтлэл уул уурхайн чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг “Mining” мэдээллийн сайтын сэтгүүлч Сесилия Жамасми бичжээ. Тус нийтлэлд өгүүлснээр,

Ирэх гурваас зургаан сард Монголын Оюу толгойн зэс-алтны уурхайн ирээдүй шийдвэрлэгдэх чухал ач холбогдол бүхий үйл явдал болно. Өнгөрсөн сард Рио Тинтогоос Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажил 2022 оны 10-р сард олборлолт хийж эхлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 6,75 тэрбум доллар болно гэсэн тооцоог гаргасан юм. Энэ нь 2015 онд гэрээнд заасан анхны тооцооллоос 1,4 тэрбум доллар орчмоор их дүн. Ийнхүү төслийн өртөг нэмэгдсэнд Улаанбаатар/Засгийн газар/ сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Монголын Засгийн газар Рио Тинто компанийн эзэмшдэг “Туркойз Хилл” компаниас Оюу толгойн өргөтгөлөөр Монгол улсын сан хөмрөгт ирэх эдийн засгийн үр өгөөжийг эргэн харахыг хүсэж буйгаа мэдэгдсэн. 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Б.Солонго “Далд уурхайн бүтээн байгуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж авчирна гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ 2020 онд танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийн санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээд буурахаар байна. Тодруулбал, Далд уурхайгаас Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг хүртэхгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна Оюутолгой ХХК ААН-ийн орлогын татварыг 2051 он хүртэл ердөө дөрвөн жилд нь төлөхөөр тооцоог өгсөн байгаа. Тиймээс “Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого хүртэл буурч байгаа нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй, энэ асуудлыг эргэж ярих хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд явуулсан” гэжээ.

Б.Солонгын хэлж буйгаар Монгол Улсын Засгийн газар Оюу толгойгоос хэзээ ч ногдол ашиг авахгүй байж магадгүй бөгөөд ил уурхай, далд өргөтгөлийг хөгжүүлэхэд зориулж авсан олон тэрбум долларын зээлийг төр ногдол ашиг хүртэхээс өмнө төлөх ёстой болж байгаа юм.

Талууд Зардлын хэтрэлт, хойшлуулалтыг судлах тусгай хороо байгуулсан. Тус хороонд “Туркуаз Хилл”-ийн хоёр гишүүн, Эрдэнэс Оюутолгой /Засгийн газар/-оос нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэж буй. Түүнчлэн ирэх зургадугаар сард Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд эрх баригч намууд болох Монголын Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН) Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Гэхдээ Монголын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Туркойз Хилл”, “Рио Тинто” зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзэж буй хүмүүстэй илүү хамтарч ажиллаж байгаа бололтой. Тэд уурхайн баялаг нь Монголынх бөгөөд үүнд хамааралтай барууны компаниуд Монголд хангалттай хэмжээний ашиг өгөхгүйгээр тус улсын байгалийн баялгийг ашиглаж байна гэж үзэж байна.

Зэс-алтны уурхай нь Монгол Улсын Өмнөговийн бүсэд, нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 550 км зайд оршдог. (нийтлэлд орсон зураг)

Х.Баттулга саяхан олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголын банкаар үйлчлүүлэхийг шаардсан хуулийн төслийг сэргээсэн. Энэхүү алхам нь гадаадын хөрөнгө оруулагчдыг “айлгах” болно гэж шинжээчид үзэж байна. Шинжээчид мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ыг Оюу толгойд оролцуулах боломжийг олгож магадгүй гэж таамаглаж байна. Тэрээр Владимир Путиныг биширдэг, орос хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй Орос эхнэртэй юм.

Монгол, Рио Тинто хооронд байгуулсан Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад "Дубайн гэрээ" гэж нэрлэдэг. Учир нь тухайн үеийн Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жактай Дубай дахь зочид буудалд тус гэрээг байгуулснаас үүдэлтэй. Оюу Толгой бол Монгол Улсын эдийн засгийн шийдвэрлэх хэсэг бөгөөд тус улсын хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг объект. Уурхайн ажиллах хүчний 94 хувь нь Монгол Улсын иргэд.

ио Тинто", "Туркойз Хилл" хоёулаа Монголын эрх баригчидтай холбогдоход бэлэн байгаагаа мэдэгдэж буй. Гэхдээ шинжээчид дахин хэлэлцээр хийх нь нэгэнт хойшлогдсон төслийн цаг хугацааг дахин хойшлуулж болзошгүй гэж үзэж байна. Тодруулбал, Morgan Stanley-ийн шинжээч Алейн Габриэль “2021 оны эхний хагасаас хойш зөвшөөрөл авах хугацааг хойшлуулах нь төслийн үнэ цэнийг алдагдуулж магадгүй юм" гэж бичжээ.

Нийтлэлийг бүрэн эх сурвалжаас нь ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Mining

 

 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө