Улаанбаатараас Хөвсгөл болон Баян-Өлгийд очсон иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Улаанбаатараас Хөвсгөл болон Баян-Өлгийд очсон иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өчигдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл болон Баян-Өлгий  аймагт очиж тусгаарлалтад байсан хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар мэдээлэл тавигдсан билээ. Харин аймгийн Эрүүл мэндийн газраас тухайн иргэдийн болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээллээ. Баян-Өлгий аймгийн хувьд хотоос очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эхлээд эерэг, дараа нь сөрөг гарсан учир тухайн аймаг орох гарах хөдөлгөөнөө түр хаан PCR шинжилгээний хариуг хүлээж байсан юм.

Харин Хөвсгөл аймгийн Шуурхай штаб "Нэгдүгээр сарын 17-нд 12:30 цагийн орчимд Улаанбаатар хотоос хоёр автомашинтай 10 иргэн  ирсэн. Эдгээр иргэний шинжилгээний бичгийг шалгахад нэг иргэний PCR шинжилгээний хугацаа нь дууссан байсан. Тиймээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул хамт явсан хүмүүсээс мөн шинжилгээ авахад сөрөг гарсан. Эерэг гарсан нэг иргэнийг эмнэлэгт, бусад 9 иргэнийг зочид буудалд тусгаарласан байгаа. Энэ 10 иргэн Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад ирсэн байна" гэв.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө