ЭМЯ: Нийслэл хотод сүүлийн 24 цагт нийт 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Нийслэл хотод сүүлийн 24 цагт нийт 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 17,646  хүнд шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан байна. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон гэр бүлийн хүмүүсээс нь илэрсэн байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,536 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлэгдэж байна” хэмээн мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө