АН-ын даргыг сонгох “сонгуулийн бэлтгэл” ажилдаа Дотоод сонгуулийн хороо нь оржээ

АН-ын даргыг сонгох “сонгуулийн бэлтгэл” ажилдаа Дотоод сонгуулийн хороо нь оржээ

Өнгөрсөн долоо хоног /2020.01.14/-т АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх хэлэлцсэн ч, тус төслийг шүүх бүртгэхээс татгалзсан билээ. Иймд одоо хүчинтэй байгаа дүрмийнхээ хүрээнд АН-ын даргыг нийт гишүүдийн дунд сонгууль явуулж тодруулна гэсэн албаны мэдээлэл бий. Харин хөл хорионы энэ үед тус сонгуулийг хэрхэн явуулах бол гэсэн асуулт гарч байгаа юм. 

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын даргын сонгуулийг тус намын “Дотоод сонгуулийн хороо” зохион байгуулах бөгөөд, ингэхдээ “Ковидын үед дотоод сонгууль зохион байгуулах тухай журам” гаргаж, хялбаршуулсан хэлбэрээр нийт гишүүдийн саналыг авах “сонгуулийн бэлтгэл ажил”-ыг хангаж эхэлжээ. 

Харин өмнө нь АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн О.Цогтгэрэл, Ц.Оюунгэрэл нарын хүмүүсийг бүртгэх “Дотоод сонгуулийн хороо”-ны хурал нь болоогүй юм байна. Товчхондоо эдгээр хүмүүс хүсэлтээ илэрхийлж, материалаа хүргүүлжээ. Иймд өмнө нь нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс тус “хүсэлтээ дахин уламжлах, нэрээ татах, шинээр хүмүүс бүртгүүлэх” нь нээлттэй болж байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө