Танхимын хичээлийг гуравдугаар сарын 01-ны өдрөөс улс орон даяар эхлүүлэх саналыг УОК-т өгчээ

Танхимын хичээлийг гуравдугаар сарын 01-ны өдрөөс улс орон даяар эхлүүлэх саналыг УОК-т өгчээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт хоёрдугаар сарын 01-ны өдөр дуусч, хичээл эхэлнэ. Гэвч хоёрдугаар сарын 12, 13, 14-нд Цагаан сарын баяр тохиож бүх нийтийн амралтын өдрүүд тохиож буй бөгөөд цаашлаад энэ үеэр Улсын онцгой комиссоос хатуу хөл, хорио тогтоох тул сурагчдын хичээлийг гуравдугаар сарын 01-ээс танхимаар эхлүүлэх саналыг Боловсролын яамнаас гаргажээ. 

Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм. 

Тэгэхээр хоёрдугаар сарын 01-ээс хичээл цахимаар эхэлж гуравдугаар сарын 01-ээс танхимд үргэлжлэх бололтой. Боловсрол, шинжлэх ухааны яамны хувьд нөхцөл байдал дээрдэхгүй, халдвар тархалт хүн амын өргөн хүрээг хамарсан тохиолдолд цахим, теле хичээлийг үргэлжлүүлэх, цахим болон танхимын хичээлийг хослуулах гэсэн хувилбараар судалгаа хийж, тодорхой саналыг  УОК болон Засгийн газарт мөн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт танхимаар Улаанбаатар цахимаар явуулж болох тухай саналыг өгсөн байна. Гэхдээ энэ нь нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэх арга юм.  Хүйтний эрч суларч, ханиад томууны тархалт гуравдугаар сарын 01-ны өдөр гэхэд буурдаг учир сурагчдыг танхимд хичээллүүлэхэд тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.