БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 09-ны өдөр байхаар тогтов

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 09-ны өдөр байхаар тогтов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус, тус хэлэлцэн баталлаа.

СЕХ-оос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний лхагва гаригт товлох санал тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хугацааг дэмжлээ. Уг тогтоолын төслийн энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар эцэслэн шийднэ. Мөн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжив.