Гадаадад амиа алдсан иргэдийн шарилыг авч ирэхэд 18 сая төгрөгийг зарцуулжээ

Гадаадад амиа алдсан иргэдийн шарилыг авч ирэхэд 18 сая төгрөгийг зарцуулжээ

Манай улс коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлж онцгой дэглэм тогтоож, агаарын болон газрын хилээ хаагаад жил орчмын хугацаа болж байна. Энэ хугацаанд эх орондоо ирэх хүсэлтээ иргэдээ тусгай үүргийн онгоцоор “тодорхой шаардлага”-ын дагуу авч ирж буй. 

Энэ хугацаанд гадаадад гацсан, эх орондоо боломжгүй болсон иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, эд хөрөнгө, амь насаараа хохирч байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Харин УОК-т иргэдийн өгсөн хандив болон бусад санхүүжилтээс “гадаадад гацсан монголчуудад” дэмжлэг үзүүлж, хөрөнгө гаргаж буй гэж мэдэгдэж байгаа билээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны 2020 оны аравдугаар сард гаргасан “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-ийн хүрээнд гаргасан тушаалаар нийт 117 сая гаруй төгрөгийг шийдвэрлэжээ. 

Гэтэл энэхүү санхүүжилтийн 18 сая гаруй төгрөг нь буюу 16 хувийг эх орондоо ирж чадалгүй, гадаад улсад амиа алдсан Монгол Улсын иргэдийн шарилыг авч ирэх, чандарлах ажлын санхүүжилтэд зарцуулжээ.

Иймд тус мэдээлэлд үндэслэн зарим иргэд “Гадаадад гацааж, тамлаж байгаад эцэст нь шарилыг нь зөөж байна” зэргээр шүүмжлэлийг өрнүүлж байна.