ҮСХ-ны даргаар Б.Батдавааг томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ

ҮСХ-ны даргаар Б.Батдавааг томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор болжээ. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ. 

ҮСХ-ны даргаар А.Ариунзаяа ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш даргыг нь томилоогүй байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Цолзолмаа томилогдохоор зүтгэсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй юм.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:

  • 2002-2007  Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
  • 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
  • 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2007-2008 он  Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
  • 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
  • 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
  • 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирал