БИДНИЙ ТУХАЙ: Энэтхэг улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа Монголд үнэгүй нийлүүлэхээр болжээ

БИДНИЙ ТУХАЙ: Энэтхэг улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа Монголд үнэгүй нийлүүлэхээр болжээ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсэрэг вакциныг 24 сая хүнд хийгээд байна. Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт баталсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн. Тодруулбал, Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн дээрх гурван төрлийн вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон юм.

Тэгвэл Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа сайн санааны дохио болгон зарим улсууд руу үнэ төлбөргүй экспортлохоор болсон талаар “ThePrint” мэдээлжээ.

Тодруулбал, “Коваксин” гэх вакцинаа Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврик зэрэг 7 оронд, харин “Ковишиелд” гэх вакциныг Бутан, Афганистан улсууд руу илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдээд байна.

“Коваксин”  болон “Ковишиелд” гэх хоёр вакцин нь энэ сарын 3-нд Энэтхэг улсдаа батлагдсан бөгөөд “Ковишиельд” нь тус улсын Пуна хотод байрладаг “Serum Institute” (SII) гэх газар үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин бол харин манай улсад өгнө гэх “Коваксин” вакциныг Энэтхэгийн Анагаахын Судалгааны Зөвлөл боловсруулж “ Bharat Biotech” гэх үйлдвэрт үйлдвэрлэжээ.  

Даваа гарагт Энэтхэгийн Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, гэр бүлийн хамгааллын яам, Химийн бодис, бордооны яамны удирдлагууд “Bharat Biotech” ба  “Serum Institute” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, экспортын төлөвлөгөөний талаар ярилцахдаа вакцин нэн шаардлагатай байгаа улс орнуудад эхний хэсгийг илгээхээр шийдвэрлэжээ. Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ “Бид эмийн төв лаборатороор батлагдсан тунгийн тэн хагасыг буюу 2.5 сая тунг экспортлох боломжтой гэж шийдвэрлэсэн.

Нэн түрүүнд буурай хөгжилтэй орнуудад үнэ төлбөргүй нийлүүлнэ. Дараа нь арилжааны нөхцлөөр экспортлоно. Өөрөөр хэлбэл вакцин худалдан авах чадвартай улсуудад үнэ төлбөргүй нийлүүлэхгүй” гэж мэдэгджээ.

Энэтхэг улс нь дэлхийн вакцины 60 хувийг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай ба тус улсын  “Serum Institute” гэх компани нь ДЭМБ-ын дэмжлэгтэй “Covax” хөтөлбөр буюу хөгжингүй орнууд ядуу буурай орнуудад вакцин худалдан авахад нь зориулан хандив цугуулж буй төсөлтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө