Химинский хотын шүүхээс А.Навальныйг 30 хоног баривчлан, таслан сэргийлэхээр шийдвэрлэжээ

Химинский хотын шүүхээс А.Навальныйг 30 хоног баривчлан, таслан сэргийлэхээр шийдвэрлэжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германд таван сарын турш эмчлүүлснийхээ дараа энэ сарын 18-ны орон нутгийн цагаар 19.57 минутад эх орондоо ирсэн /Улаанбаатарын цагаар 00.00 цагийн үед/.

Төлөвлөгөө ёсоор түүний сууж явсан “Ялалт” онгоц ОХУ-ын  Внуково хотод газардах байсан ч чиглэлээ өөрчилж “Шереметьево” нисэх онгоцны буудалд газардах үед Москва дахь Холбооны Шийтгэлийн албаны шуурхай удирдлагын газрын эрэн сурвалжлах ажилтнууд түүнийг шуурхай баривчилсан юм. Тус албанаас гаргасан албан ёсны мэдээлэлд “А.Навальныйд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх тогтооно, үүнээс өмнө түүнийг цагдан хорих болно” гэжээ.

Харин Химкинскийн хотын шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу өчигдөр түүний шүүх хуралдаан болж,  Алексей Навальныйг 30 хоног баривчлан саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүх хурал А.Навальныйг саатуулсан цагдаагийн байранд болсон бөгөөд энэ талаар “би юу болоод байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчтэй минь уулзуулахаар камераас нэг минутын хугацаатай гаргасан. Гэтэл энд ирэхэд Химкинскийн шүүх хурал болж байсан. Химкинскийн шүүхийн хуралдаан яагаад цагдаагийн газар болж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна" хэмээн Навальный шүүхийн танхимд мэдэгджээ. Харин Дотоод хэргийн яам цагдаагийн хэлтэс дээр шүүх хурал явуулсныг "Навальныйд коронавирусийн шинжилгээний хариу байгаагүй” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Rbc