ЭХЭМҮТ-д амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрчээ

ЭХЭМҮТ-д амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрчээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авах тасаг дээр ирсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул тус төвд хөл хорио тогтоож, тус төвөөс гарах, орох хөдөлгөөний түр зогсоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тухай иргэн нь коронавирусийн халдвартай хүний хавьтал байж болзошгүй байна. 

Эх сурвалжийн хэлж буйгаар өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтжээ.