Асаалттай орхисон автомашиныг хулгайлсан хэрэг хоёр аймагт бүртгэгджээ

Асаалттай орхисон автомашиныг хулгайлсан хэрэг хоёр аймагт бүртгэгджээ

Өчигдөр шөнө /2021.01.19/Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота "Приус" автомашин, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт иргэн Х мөн адил загварын автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Одоогоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгддэг байсан бол өдгөө хөдөө орон нутагт мөн үйлдэгдэх болжээ

Иймд иргэдийг автомашинаа онгорхой /асаалттай/ орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал шалгаж байх, цаг алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.